МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа зодсон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан талаар бид мэдээлсэн билээ.
Уг бичлэгтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ.