“Инновацын 7 хоног” арга хэмжээ долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ.
Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацын тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж, нийт 1,000 гаруй төлөөлөгч оролцжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Инновацыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Монголын төр шинжлэх ухааны эрдэмтдээ ачаа үүрүүлэх цаг нь болсон. Цар тахлын үед шинжлэх ухааны салбар том үүрэг гүйцэтгэж буйг хоёр жишээгээр хэлье.
Нэгдүгээрт, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн. Хоёрдугаарт, коронавирусийн эсрэг биет тогтсон эсэхийг илрүүлэх инновацын бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бол том амжилт гэдгийг онцлов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд анх удаа “Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал номын нээлт мөн өдөр боллоо. Номын дээжээс эрдэмтэн, судлаачдад гардуулан өглөө.
Эх сурвалж: БШУЯ