Өчигдөр Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын дархлаажуулалтаар 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр хэдий ч вакцинжуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм. Тодруулбал, вакцинжуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллах юм. Үүнд:
Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ