АНУ-д Moderna, Pfizer/BioNTech компаниудын коронавирусийн вакцин хийлгэсэн өсвөр үеийнхэн дунд зүрхний хүндрэл үүссэн тохиолдлуудыг судалж байна.
Уг бэлдмэлээс хоёр дахь тунг хийлгэснээс хойш 4 хоногийн дараа залуучуудаас зүрхний булчингийн үрэвсэл илэрчээ. Ийм тохиолдол хэдэн арав гарсан байна.
Энэ асуудлыг АНУ-ын Өвчний хяналтын төв анхааралдаа аван судалж байна. Эмч нар болзошгүй хүндрэлийн талаарх анхааруулж, зүрхний ямар нэгэн асуудал үүсвэл сонор соргог байхыг захижээ. Гэхдээ ийм сөрөг нөлөө харьцангуй ховор илэрч байгаа учраас вирусийн хүндрэлээс багахан анхааралд өртөж байна гэжээ.
АНУ саяхан Pfizer вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: life.ru
Орчуулсан Э.Март