Г.Жигжидсүрэн:
-Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргээд ажлын амжилт хүсье.
Өнгөрөгч долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, соёлын яам болон урлаг соёлын салбарынхантай сайхан цагийг урин дуудсан уулзалт зохион байгуулсанд миний бие талархаж байна.
Ерөнхий сайд сүүлийн гучаад жилийн хугацаанд төрийн бодлогын гадна орхигдсон монголын кино урлагийн талаар амьдралд ойрхон, бодитой, гэрэл гэгээтэй, ончтой мэдэгдлүүд хийсэн. Түүн дотор дэлхийд гарах таван чиглэлд монголын кино урлагаа багтаасанд туйлаас баяртай байна.
Яагаад амьдралд ойрхон гэж онцлон дүгнэж байна вэ гэхээр сайдын мэдэгдэлд дурьдагдаж буй холливууд, нэтфликс зэрэг дэлхийн киноны магнатуудтай шууд, бодитойгоор харилцдаг байгууллагад миний бие ажилласаар багагүй хугацаа өнгөрөв.
Энэ талаар цөөхөн үг дуугаръя.
Өдгөө монголд кино салбарын чиглэлээр хамгийн зөв бүтэцтэй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага бол “монголын үндэсний кино хороо” юм.
Кино уран бүтээлч бүхний мөрөөсөл бол монгол киног дэлхийн мэлмийд толилуулах явдал гээд хэлчихэд буруутахгүй байх. Би яахав ахмад хүн үгүй юмаа гэхэд монголын киноны залуу үе ээ дэлхийд гарч ирэхийг нь харах боломж дүүрэн байгаа.
Учир юу вэ гэвэл “Netflix” компаний бүтээл болох “Марко поло” цувралд монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил нь монголын талын продюсерээр ажиллаж монголын 70-гаруй уран бүтээлчдийг хамруулан амжилттай ажиллуулснаас авхуулаад өнөөдрийг хүртэл гадаад харилцааны тал дээр ирээдүйтэй, маш одтой яваа.
“Marco Polo” төслийн үүсгэн байгуулагч, зохиолч, продюсер Жон Фуско John Fusco-ийн хамт Монголын уран бүтээлчид
АНУ-ын Лос Анжелест төвтэй олон улсын кино хороодын ассоциацад 2017 онд албан ёсоор элсчихсэн. 2019 онд азийн кино хороодын сүлжээнд мөн л албан ёсоор гишүүн болсон. “Netflix” компаний ази номхон далайн салбарын захирал дебра ричардс, мөн бнсу-ын “CJ Entertainment” –ын гадаад харилцааны газрын захирал хан квон нартай хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдчихсэн. Бүр найз нөхдийн хэмжээнд харилцаатай болцгоосон. Netflix-ийн дебра ричардс монголын үндэсний кино хорооны урилгаар манай улсад ирэхээр болсон.
Ерөнхий сайдын маань хэлснээр “нэг алхчихсан” байгууллага л даа. Ахмад уран бүтээлчийн хувьд өөрийн итгэл үнэмшлээр нэгдсэн нь ийм учиртай.
Ерөнхий сайд “Галзуу хурд” киноны хэсгийг яагаад Улаанбаатарын гэр хороолол, нэг бол говьд авч болохгүй гэж хэмээн жишээ дурдсан. Сошиал орчны сэтгэгдлүүдээс харахад хэт хийсвэрлэж ярилаа гэх өнцгөөс хандаж байгаа нь их харагдах юм.
Гэвч энэ бол хийсвэрлэл бус. Маш бодитой ажил хэрэг болоод явж байна. Өнгөрөгч онд монголын үндэсний кино хороо “монголын кино урлаг-2020” кино уран бүтээлчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулсан.
Тус уулзалт дээр “Олон Улсын кино зураг авалтын байршил хариуцсан менежерүүдийн холбоо”-ны \Location managers guild of America\ Ерөнхийлөгч ноён Майк Фантасиа, Олон Улсын кино хороодын холбооны дэд ерөнхийлөгч хадагтай Маржори Галас нар интернэтээр холбогдон мэндчилгээ дэвшүүлсэн нь монголын үндэсний кино хорооны гадаад харилцаа ямар түвшинд байгааг харуулсан үйл явдал болсон.
Иймд гадаадын том кино төслүүд Монгол Улсад зураг авалт хийнэ гэдэг нь хийсвэрлэл биш болж таарч байгаа юм. Гагцхүү Ерөнхий сайд хэлсэнчлэн “Монголд холливууд болон гадаадын кино уран бүтээлчид зураг авалт хийх” тэр эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр төрөөс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Мөн Ерөнхий сайд “Холливудын хэмжээний том кино бүтээе, таван контент “Netflix’ компанид нийлүүлье” гэж чиглэл болгосонтой яв цав таарахуйц бүтээлийг эхлүүлээд явж байна. Энэ нь монголын үндэсний кино хорооны гишүүд уран бүтээлчид, европын холливууд болсон Унгар-Aнгли улсын кино уран бүтээлчидтэй хамтарч буй “Getaway to the west” буюу “Өрнөдийн хаалган дээр” хэмээх Батхааны байлдан дагууллыг харуулах “А“ зэрэглэлийн кино төсөл юм. Унгарын талаас гаргах хөрөнгө мөнгөний асуудал засгийн газрынх нь хэмжээнд яригдаад шийдэгдчихсэн.
“Getaway to the west” киноны продюсер Корнел Шипош Kornel Sipos, хуулийн зөвлөх ноён Чутак Тамаш Csutak Tamás нарын хамт
Гэх мэтчилэн яриад байвал төрөөс нэг ч дэмжлэггүйгээр, өөрсдийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн асар олон ажлууд, төслүүд байна.
Иймд “хамтаръя. Ерөнхий сайдаа” хэмээн саналаа уламжилж байна.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин, монголын үндэсний кино хорооны хүндэт гишүүн, монголын кино институт тбб-ын тэргүүн, кино найруулагч
Г.Жигжидсүрэн
Монголын үндэсний кино хорооны тэргүүн
жүжигчин продюсер М.Оргил
Монголын үндэсний кино хорооны гишүүн
зохиолч, найруулагч О.Батзориг