Файзер вакцинаар дийлэнх иргэдээ дархлаажуулсан Израил улс дархлаа тогтох өндөр байна гэж мэдээлсэн. Харин хөгжиж буй орнууд дундаа манай улс тэргүүлж буй. Хөгжиж буй орнуудад нийт вакцины 0.3% нь оногдож байгаа бөгөөд хөгжсөн, эдийн засгийн боломжтой улс орнууд вакциныг хамж авч байгаа гэх шүүмжлэл ил тодоор өрнөсөн.
Хөгжингүй, эдийн засгийн боломжтой орнууд вакциныг хамж байна гэх шүүмжлэл бий. Ядуу буурай, орлого багатай орнуудад вакциныг яаж тэгш хүртээмжтэй олгох нь чухал болсон, хомсдолтой энэ үед бид вакцин хийлгэх боломжтой байгаа нь сайшаалтай. Иймд иргэд аль болох хамрагдах хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран хэллээ.
Л.Баяр