Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 5,849 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 630 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 53,100 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 581 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 49 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 253 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,243 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 122
- Хүнд 509
- Хүндэвтэр 1,403
- Хөнгөн 2,209 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 410 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 46,748 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 1,771 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 49 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,496боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Орхон аймагт 5
- Төв аймагт 3
- Говь-Алтай аймагт 4
- Өвөрхангай аймагт 2
- Архангай аймагт 3
- Сүхбаатар аймагт 15
- Завхан аймагт 2
- Булган аймагт 14
- Увс аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Л.Баяр