Нийслэл, хөдөө орон нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд /тавдугаар сарын 22-23/ зам тээврийн ослоор таван хүн амь насаа алджээ. Харин зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт хоёр хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд хотод явган зорчигч автомашинд мөргүүлэх бэлбэрээр дөрөв, автомашинд мөргөлдөх хэлбэрээр жолооч нэг, зорчигч нэг тус тус гэмтсэн. Хөдөө орон нутагт мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч нэг, авто машин онхолдох хэлбэрээр зорчигч нэг тус тус гэмтсэн байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 105, Орон нутагт 54, улсын хэмжээнд 159 зөрчлийг илэрсэн байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг анхааруулж байна.