Татварын ерөнхий газраас жил бүр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай. 2020 онд “Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч”, “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч” тус бүр 10 аж ахуйн нэгжийг шалгаруулсны нэгээр “Багануур” ХК шалгарав. “Багануур” ХК-ийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжийг биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ нэг ч ажлын байр цомхотгоогүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Монгол улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 гаруй хувийг дангаараа, найдвартай нийлүүлж, жил бүр улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг компани юм.