2020 он гарч дэлхийд ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш нөхөрсөг харилцаатай улс орнууд Тайваний тусламжийг хүлээн авахыг зөвшөөрсөн тохиолдолд Тайвань өөрийн чадах чинээгээр “Тайвань тусалж чадна” гэдгээ батлан харуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлагаас хуваалцаж, эд материал ханган нийлүүлж цар тахалтай тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал одоогийн байдлаар цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа Энэтхэг улсад саяхан 150 ширхэг хүчилтөрөгчийн үүсгүүр, 500 ширхэг хүчилтөрөгчийн цилиндр хандивласан.
Өнгөрсөн оноос хойш Монгол Улсад олон тооны эмнэлгийн зориулалтын амны хаалт, халдвар хамгааллын болон тусгаарлалтын бүсэд ашиглах хамгаалах хувцас, мөн Ковид-19 халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлажээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед гадны улс орноос 300 гаруй өвчтөн Тайваньд эмчилгээ хийлгэх зорилгоор хүрэлцэн ирсэн бөгөөд эдгээр хүмүүсийн дунд хоёр Монгол хүн байсан гэдгийг хүмүүс тэрчлэн сайн мэдэхгүй байх.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ жилийг “Олон улсын эмч, эмнэлэгийн ажилтнуудын жил” болгон зарлаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд галын шугаман дээр ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байна. Саяхан Тайваний нэгэн богино хэмжээний видео бичлэг бүтээгдсэн бөгөөд энэхүү видео бичлэгт Малайз иргэншилтэй хосууд 2019 оны сүүлчээр 6 долоо хоногтой цусны хорт хавдар туссан хүүгээ дагуулаад Тайванийг зорьсон тухай өгүүлэх аж. Тайваний эмч, сувилагч нарын цуцашгүй хүчин чармайлтын ачаар эдгэрэх маш бага магадлалтай байсан хүүгийн судасны тохирох цусыг олж, цус тогтоогч эсийг амжилттай шилжүүлэн суулгаж, хүүг эдгээв. Дараахан нь хосууд Тайваньчууд цар тахлын урьдчилан сэргийлэх ажил амжилттай байгааг дурьдаад Тайваний нөхцөл байдал харьцангуй аюулгүй байгаа гэж үнэлсэн юм. Тэд эдгэрсэн хүүтэйгээ Тайваньд 1 жил 3 сар амьдраад энэ жил эх орон руугаа буцсан. Энэхүү сэтгэл хөдөлгөм түүх нь Тайваний эрүүл мэндийн дэвшлийг харуулаад зогсохгүй Тайвань нь цар тахлыг амжилттай хумихийн хажуугаар олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхитэй үзүүлж буйг илтгэн харуулж байна.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө онцлохдоо “Тайвань нь дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан, нийгмийн эрүүл мэндийн төлөө олон жилийн турш чимээгүйхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэвч эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ үзүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажиллаж бусад улс оронд туршлагаасаа хуваалцаж байгаа ч Тайвань нь сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн ассемблей (WHA) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (WHO) уулзалт, арга хэмжээнд оролцож чадахгүй байгаа нь 24 сая хүний эрүүл мэндийн эрхийг үл хайхраж байгаа явдал юм. Тайвань бол цар тахлын эсрэг хамгийн амжилттай хариу арга хэмжээ авч байгаа дэлхийн орнуудын нэг бөгөөд дэлхий хэмээх энэхүү тосгоны иргэний үүргээ сайтар биелүүлж буйн илрэл юм. Ковид-19 цар тахал нь Тайванийг дэлхийн эрүүл мэндийн сүлжээнээс хасах, энэхүү сүлжээнээс ангид үлдээх ёсгүй гэдгийг дахин нотлон харуулж байна. Тайвань нь дэлхийн хүн зоны “амь насыг сахин хамгаалагчид”-ын үүргээ биелүүлэхийг хичээдэг бөгөөд бүхий л салбар, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол анд нөхдөөсөө Тайванийг ДЭМБ-д зохистой хэлбэрээр оролцуулах асуудлыг дэмжиж, халдварт өвчний аюул заналхийлэлтэй хамтран тэмцэнэ гэж найдаж байна.
Англи хадмал орчуулгатай видео:
““
Орос хадмал орчуулгатай видео:
““
Япон хадмал орчуулгатай видео:
““
Тайваний “амь насыг сахин хамгаалагчид” “The Gift Of A Great Adventure” богино хэмжээний видео бичлэгээр дамжуулан цар тахлын үед галын шугаман дээр ажиллаж буй дэлхийн нийт эмч, эмнэлэгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхээр зорьсон болно.
“Амь насыг сахин хамгаалагчид” богино хэмжээний видео бичлэгэнд Малайз хосууд цусны хорт хавдартай бага насны хүүхдээ Тайваньд дагуулж очоод амжилттай эмчлүүлсэн төдийгүй тэд Тайваньд нэг жил гаруйн хугацаанд цар тахлаас айлгүй Тайваньд аж төрсөн тухай өгүүлэх болно.
Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар