Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг.
Yүнд:
1. Хулгана өдөр 22 дахь одтой
2. Үхэр өдөр 19 дахь одтой
3. Бар өдөр 24 дахь одтой
4. Туулай өдөр 21 дахь одтой
5. Луу өдөр 19 дахь одтой
6. Могой өдөр 16 дахь одтой
7. Морь өдөр 13 дахь одтой
8. Хонь өдөр 10 дахь одтой
9. Бич өдөр 7 дахь одтой
10. Тахиа өдөр 4 дэх одтой
11. Нохой өдөр 1 дэх одтой
12. Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог. Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.
Updown.mn