Маргаашаас 14 аймаг руу зорчигч тээврийн автобус үйлчилж эхэлнэ

2021-05-21 13:191min0
avto

УОК-ын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” маргаашаас буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ.

Журмыг үндэслэн

  • Архангай
  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Дархан-Уул, Шарын гол,
  • Дорнод
  • Дундговь
  • Орхон
  • Завхан
  • Төв
  • Увс
  • Хэнтий
  • Хөвсгөл
  • Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу эхлүүлэхээр боллоо.

Шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн автобус маргаашаас үйлчлэх талаар Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой.

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй