Монголын Залуучуудын Холбоо “МАК ЦЕМЕНТ” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа. Тус ажлын хүрээнд олон бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд залуучуудын сургалт хөгжилд анхаарч ажлын байртай болгож нийгмийн идэвхтэй харилцаанд дэмжлэг үзүүлэх ажлуудаар эхлэх юм байна.