Халууны улиралд архаг хууч өвчтэй хүмүүс нарны тусгалд шууд байхаас зайлсхийх нь чухал хэмээн Оросын анагаах ухааны дэд доктор, хүүхдийн эмч Ирина Добрецова мэдэгдэв.
“Агаарын температур огцом нэмэгдэхэд эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс өөртөө маш их анхаарал тавих хэрэгтэй. Халуун цагуудад, өөрөөр хэлбэл 12:00-оос 16:00 хүртэл нарны шууд тусгалтай газар байхгүйг хичээ. Биедээ савтай ус авч яв. Энэ нь зүрхээр өвдөх юм уу хатгахад маш чухал. Ийм үед суугаад, түргэн тусламж дуудах хэрэгтэй. Хийж буй зүйлээ үргэлжлүүлж болохгүй” хэмээжээ.
Халууны улиралд спиртийн төрлийн ундаа уухыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Жимстэй ус зэрэг сэргээх ус хэрэглэж, өдрийн турш жимс, ногоо идэх хэрэгтэй гэнэ. Нар цохих үед өндөр настнууд дэлгүүр орох юм уу зуслан явахыг хориглоно.
“Цааш нь илүү хачин зөвлөгөө өгье. Хөнгөн хувцаслаж, биедээ ус авч явж, их хэмжээний ус шингээдэг хурц, тослог хоол идэхгүй байж, өглөө, оройдоо бүлээн шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь халууныг даван туулахад тус болно” хэмээн эмч Добрецова хэллээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч:Марта