Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8133 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 50,618 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 461 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 52 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах таван халдвар бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол.
Сүүлийн 24 цагт найман хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 235 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 3,896 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 110
- Хүнд 539
- Хүндэвтэр 1,343
- Хөнгөн 1904 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 805 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 2,075 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,334 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Л.Баяр