Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2020.05.19/ дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Тус хуульд, “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэсэн нь“

… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.
Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчөөгүй гэж Цэцийн хуралдаанаас дүгнэсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн