Сөүл хотын цэвэрлэх байгууламжийн усанд бэлгийн сулралыг засах эмийн найрлага гэнэт их хэмжээгээр илэрснийг эрдэм шинжилгээний Scientific Reports сэтгүүлд мэдээлжээ.
“Виага” бэлдмэл амралтын өдрүүдэд илүүтэй илэрч байсныг Өмнөд Солонгосын эрдэмтэд олж тогтоосон аж. Ялангуяа шөнийн амьдрал ид буцалдаг дүүргүүдэд энэ бэлдмэлийн хэрэглээ хотын бусад хэсгийнхээс 31% илүү байв.
Сөүлийн уснаас олдсон бэлдмэлийн хэмжээ Брюссель, эсвэл Копенгагены цэвэрлэх байгууламжийн уснаас олдсоноос 4 дахин их юм байна. Эмийн хэмжээ маш их учраас цэвэрлэх станц ч бүрэн шүүж чадаагүй байна. Эрдэмтэд хэдий хугацаанд судалгаа явуулснаа мэдэгдээгүй. Гэхдээ судалгааны үр дүнг энэ оны тавдугаар сард нийтэлжээ. Үүнээс өмнө Шведийн Каролины хүрээлэнгийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар “Виагра” бэлдмэл нь зүрхний ишемик өвчтэй эрчүүдийн насыг уртасгадаг болох нь тогтоогдсон аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март