Хятадын Шэньжэн хотод байрлах 300 метр өндөр SEG Plaza гэнэт хазайж, хавь ойрын хүмүүс сандралдаж эхэлжээ.
Барилга дотор байсан хүмүүс гэнэт хөдлөхийг мэдрээд яаран гарсан байна. Харин гудамжинд байсан хүмүүс цамхаг хөдлөхийг хараад тал тал тийш зугтсан гэжээ.
Хагас цагийн дараа гэхэд SEG Plaza-д нэг ч хүн үлдээгүй байна. Азаар энэ ослын үеэр нэг ч хүн гэмтэж бэртээгүй ч барилга яагаад гэнэт хазайсан нь одоо болтол ойлгомжгүй хэвээр байна. Тухайн үед хүчтэй салхи ч гараагүй, газар ч хөдлөөгүй байсан гэнэ.
Энэ осол суурь сууснаас болсон байж болзошгүй гэж үзэж байна. Цамхгийг 2000 онд барьсан бөгөөд дотор нь компаниудын оффис, дэлгүүрүүд байжээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март