Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Төсөлд “Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 2022-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс их төсвийг батална. Мөн гадаадын зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар төлөвлөсөн.
Хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт зэргийг дээрх мөнгөнөөс шийднэ. ДЦС 3-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийг барина” хэмээн тусгажээ.
Л.Баяр