Францын цагдаагийн газар Парисын Дарь эхийн сүмийн өмнөх талбайн агаарт хар тугалгын тоос аюултай түвшинд хүрсэнтэй холбогдуулан талбайг хаалаа.
Шинжээчид Нотр-Дамын бүсийн агаарын бохирдлыг хэмжээг хотын дундаж үзүүлэлтээс давсан болохыг тогтоосон аж. Энэ нь 2019 оны хавар гарсан галтай холбоотой. Уг галын улмаас сүмийн хар тугалган бүтээц нь хайлж, сүмийн дээврийн 400 тоон хар тугалган хуудас устжээ.
Экологичид Парис хотын иргэдэд хар тугалга ямар аюултай болохыг анхааруулсаар байгаа юм. Сүмд халдваргүйжүүлэх ажиллагааг хэд хэдэн удаа явуулсан боловч хотын иргэдийг хоргүйжүүлэх ажиллагааг одоо болтол бүрэн гүйцэд явуулж амжаагүй байна.
Өдгөө Парисын Дарь эхийн сүмийн нутаг дэвсгэр явган зорчигчид төдийгүй автомашинтай иргэдэд хаалттай хэвээр байна. Сүмийн өмнөх талбайг бохирдсон хэсгийг цэвэрлэх ажиллагаа дуустал хаалттай хэвээр байлгана.
Нотр-Дамын сүмд гарсан галын дараа 18 хүүхдээс цусанд нь хар тугалгын аюултай түвшин илэрсэн юм. Үүнээс хоёр хүүхдийн цуснаас металлын агууламж литр тутамд 50 миллиграмм болсон нь хар тугалгын хордлогын түвшинд очсон гэсэн үг аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март