Ханх сумын нутагт 4.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

2021-05-19 08:53
1 gazar hod

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт тавдугаар сарын 19-ний өглөө 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй