Энэтхэгийн Теланган мужийн оршин суугч, 18 настай залуу Шива коронавирусийн халдвар тусаж, гэр бүлээ аюулд оруулахгүйн тулд 11 хоног модон дээр амьдарчээ. Хэрвээ тэр гэрийнхэндээ халдвар тараасан бол хоёр хүүхэдтэй эцэг эх нь ажилгүй, орлогогүй болох тул ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болсон гэнэ. Харин эмнэлэг дүүрсэн учраас Шиваг авах ямар ч боломжгүй.
Тиймээс оюутан залуу хулсаар сал хийгээд модны мөчирт бэхэлжээ. Суух, хэвтэхэд тухтай байлгах үүднээс хэдэн давхар хөнжил доороо дэвссэн байна. Хоол хүнсээ олсоор дамжуулан авч байлаа. Харин 00-ын хувьд нэлээд асуудалтай. Өдрийн цагаар тэвчиж байгаад орой бууж, талбай дээр бие засна.
Ийм тохиолдол Энэтхэгийн хөдөө орон нутагт цөөнгүй гарч байна. Олон хүн талбай дээр түр урц барьж амьдарч байгаа бол зарим нь угаалгын өрөөндөө түгжигдэн тусгаарлагдаж байна.
Энэтхэг улс коронавирусийн халдварын илэрсэн тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт орж байна.
Эх сурвалж: Lenta.ru
Орчуулагч: Марта