Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК—ийн удирдлагуудтай 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, Ерөнхий менежер Ө.Мөнхдаваа, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Түвшин, НШУҮИГ-ын газрын дарга Л.Тулгабаатар, Үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Б.Урьболд нар оролцлоо. Уулзалтаар Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан байгуулах, гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркуудыг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, ажлыг хэсэг байгуулан ажиллахаар боллоо.