Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 7,791 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 349 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 49,524 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 318 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 25 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах зургаан халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 221 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 3870 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 104
- Хүнд 523
- Хүндэвтэр 1,364
- Хөнгөн 1870 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 877 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 42,721 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 28691 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 25 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,204 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
-Завхан аймагт 1
-Говь-Алтай аймагт 7
-Булган 1
-Сэлэнгэ 2
-Өвөрхангай 3
-Орхон аймагт 8
-Дорноговь 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна
Л.Баяр