Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин Хоёрдугаар сарын 7-ны өдөр сагсан бөмбөгийн тамирчин зуурдаар нас барсан билээ.
Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “23 Стормс” багийн тоглогч Т.Их-Уул болон “Отгонтэнгэр” их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Учир нь Т.Их-Уул нь Х.Цогтсайханыг хутгалж хөнөөснийхөө дараа өөрөө өндрөөс үсэрч амиа хорлосон учраас хэрэг хариуцах хүнгүй гэж үзсэн байна. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгч нь нас барсан тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заажээ.
Л.Баяр