БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бу Гём коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг сайшаан дэмжиж, урамшуулах систем аль болох хурдан бий болгохыг Засгийн газартаа үүрэг болгожээ. Жишээлбэл вакцин хийлгэсэн хүмүүсийн харилцан тусгаарлалтыг цуцлах асуудлаар томоохон улс орнуудтай хоёр талт гэрээнд бэлтгэхийг зохих газрууддаа даалгасан байна.
Түүнчлэн вакцинжуулалтын аяныг дэмжих, иргэдээ төр засагтаа итгэхийг уриаллаа. Тэрбээр 65-аас дээш насны вакцин хийлгэсэн иргэдийн 89,5% нь халдвар аваагүй бол энэ насны ангилалд халдвар авсан хүмүүс 100% хөнгөн хэлбэрээр өвчилсөн гэжээ.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан Э.Март