Сүүлийн хоногт коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа

2021-05-17 11:27
em

Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Тухайлбал,

  • 56 настай эмэгтэй 04.04-нд онош батлагдаж
  • 51 настай эрэгтэй 04.13-нд онош батлагдаж
  • 79 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдаж
  • 63 настай эмэгтэй 05.07-нд онош батлагдаж
  • 78 настай эрэгтэй 05.03-нд онош батлагдаж
  • 61 настай эрэгтэй 04.27-нд онош батлагдаж
  • 57 настай 05.10-нд онош батлагдаж эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд оноштойгоор нас баржээ.

Нийтдээ 214 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Л.Баяр