Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 533 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 49,175 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 490 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 37 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах зургаан халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тухайлбал,
- 56 настай эмэгтэй 04.04-нд онош батлагдаж
- 51 настай эрэгтэй 04.13-нд онош батлагдаж
- 79 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдаж
- 63 настай эмэгтэй 05.07-нд онош батлагдаж
- 78 настай эрэгтэй 05.03-нд онош батлагдаж
- 61 настай эрэгтэй 04.27-нд онош батлагдаж
- 57 настай 05.10-нд онош батлагдаж эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд оноштойгоор нас баржээ.
Нийтдээ 214 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,082хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 115
- Хүнд 494
- Хүндэвтэр 1,378
- Хөнгөн 2,100 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,065 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 3,009 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 43 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,179 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Төв аймагт-25
- Орхон аймагт-1
- Архангай аймагт-2
- Говь-Алтай аймагт-2
- Өвөрхангай аймагт-4
- Завхан аймагт-2
- Ховд аймагт-1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Л.Баяр