Монгол Хятад хоёр улсын хамтын ажиллагаа болон Замын-Үүд дэх ерөнхий консулын газар, Дорнод аймаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын Дэд ерөнхий консул Жан Ийши Дорнод Их сургуульд айлчлан удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж цаашид хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих, багшийн хөгжлийг анхаарч, боловсролын харилцааг эрчимжүүлэх, оюутнууд харилцан хоёр орны сургуулиудад айлчлах тал дээр санал солилцлоо. Тэтгэлэг олгох журмын дагуу шалгуурт тэнцсэн 41 оюутанд нийт 22 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.