Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу, Бөмбөгөр худалдааны төвийн гаднах зогсоол талбайг хааж #дахин зөвшөөрөлгүй барьж буй хаалтыг буцаан хурааж авч газрыг чөлөөллөө.
Чөлөөлсөн зам талбайд дахин зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж буй газруудыг Мэргэжлийн хяналтын газарт шалгалт хийлгүүлэхээр хандаад байна. Цаашид зөрчил гаргасан байгууллагын газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах болно.