Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр завдсан хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял онооно гэж Пхьньяан мэдэгдлээ.
Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж буй энэ үед Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Пакийг шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосоос шаардаж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Тус улс хоёр Солонгосын харилцааг харгалзан үзсэний үндсэн дээр Өмнөд Солонгосын тал бидний тавьсан шаардлагыг үл тоомсорлох ёсгүй гэсэн байна. Энэ мэдэгдлийг Пхьеньяны аюулаас хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Ерөнхий прокурорын газрын нэрийн өмнөөс гаргажээ. Тэд Пак Гын Хэг удирдагчийн эсрэг төрөөс санхүүжүүлсэн аймшигтай террорист халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж.