АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв коронавирусний вакциндаа бүрэн хамрагдсан америкчуудаа үүнээс хойш бараг бүхий л тохиолдолд амны хаалтнаас татгалзаж болно хэмээн зарлалаа.
“Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ирсэн чухал мэдээ: Хэрэв та вакциндаа бүрэн хамрагдсан бол та байранд эсвэл гадаа ихэнх тохиолдолд амны хаалт зүүх хэрэггүй” хэмээн Цагаан ордон пүрэв гарагт Twitter хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 4-ний Тусгаар тогтнолын өдөр гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70%-ийг коронавирусийн вакцинд ядаж нэг тун хамруулахаар найдан ажиллаж байгаа юм.
АНУ дэлхийд цар тахлын тохиолдлын тоогоороо болон нас баралтаараа тэргүүлж байна. Тус улсад COVID-19-ийн халдварын 33,5 сая гаруй тохиолдол гарснаас 567 мянга гаруй нь нас баржээ.
Эх сурвалж: Interfax.ru
Орчуулагч: Марта