Хэрэв хүмүүст “Спутник V”, Pfizer, Modernа зэргээс сул вакцин хийвэл хүн амаа 100% вакцинжуулсан ч COVID-19-ийн өвчлөл нэмэгдэх бүрэн боломжтой гэж Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова мэдэгджээ.
“Сейшелийн арлууд хүн амаа 100% вакцинжуулж чадсан. Гэвч хэсэг хугацааны дараа өвчний дэгдэлт дахиад эхэлсэн. Гол учир нь тэнд Хятадын вакцин болон AstraZeneca-гийн вакцин тийм ч үр дүнтэй байгаагүй” хэмээн хэлжээ.
Сул вакцин нь субоптимал дархлааны хариу урвал нь дундаж буюу ойролцоогоор 70% хамгаалдаг вакцин юм байна.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта