Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасан. Эдгээр хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо. Ингээд түүний сэтгэдлийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга асан, анагаах ухааны доктор, Монгол Улсын гавьяат эмч А.Амбасэлмаа:
-Сэтгэгдэл маш өндөр байна. Ийм сайхан төрийн дээд шагналыг улсын Ерөнхийлөгчөөс авна гэдэг амьд явсны бахархал юм. Төр, ард түмэн хамт олондоо маш их баярлалаа. Энэ шагнал нь миний хамт олны шагнал юм. Яагаад гэвэл халдварт өвчинтэй тэмцэх ажил нь хамт олон, багийн ажил. Иймд манай багийг шагнаж байна аа гэж ойлгож байна. Халдварт өвчний дэгдэлт, хордлого, цар тахал гээд олон нөхцөл байдалд үе үеийн хамт олон минь надтай хамтарч ажиллаж байсан учир тэдгээр хүмүүсийг мөн шагнаж байна гэж ойлгож байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын маш хүнд цаг үед ажиллаж байгаа хүмүүстээ урам өгсөн Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлмээр байна. Удахгүй цар тахал дуусна. Монгол Улс цар тахлаас ангижрах болно. Удахгүй сайхан цаг ирнэ ээ, ард иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Л.Баяр