Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын үүргийн дагуу, НОБГ, Аврах ангийн автомашин, техникт бэлэн байдлын үзлэг хийлээ. Үзлэг шалгалтыг Санхүү эдийн засгийн хэлтсийн Техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Сэрдамба хариуцан зохион байгууллаа.
Түүнчлэн НОБГ, Аврах ангийн жолооч холбоочин нарын ажлын хариуцлага, аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд үр өгөөжтэй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.