Хараа голын эрэг дээр тоглож байсан хүүхэд живж, амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар өчигдөр бага насны хоёр хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад нэг нь голд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, 21:45 цагт осолдсон гараас 4.5 километрээс 5 настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
- Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
- Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
- Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
- Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.