Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан н.Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж хүү өнөөдөр БНСУ-ыг зорьж байгаа ажээ.
Энэ талаар түүний ээжээс “Хүүгийн эмчилгээ 6 сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул удах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэсэн байна.
Түүний эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдаж буй бөгөөд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларч, эмчилгээний зардал бүрджээ.
Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын “Soon Chun Hyang Seoul University Hospital” эмнэлэгт эмчлүүлэхээр зорьж байгаа юм.
Л.Баяр