Японы судлаачид Киото мужийн Анагаах ухааны их сургуулийн шүүх эмнэлгийн тэнхимийн профессор Хироши Икегаягийн санаачилгаар эр хүний хамгийн чухал эрхтний тухай “мэдээллийг олж авах” шинэ аргыг нээжээ. Энэхүү шинэ судалгаагаа Basic and Clinical Andrology сэтгүүлд нийтэлсэн аж.
Судлаачид эр хүний бэлэг эрхтний хэмжээг дам шинжүүдээр хэрхэн тодорхойлох вэ гэсэн асуудлыг эртнээс сонирхож ирсэн. Жишээ нь Солонгосын эрдэмтэд долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино эрчүүд гайхмаар том эрхтэнтэй болохыг тогтоожээ. Харин ардын яриагаар бол гутлын размераар эр хүний бахархлыг урт эсэхийг мэдэх боломжтой гэдэг.
Тэгвэл Японы эрдэмтэд 2015 оны дөрөвдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл Киото мужийн Анагаах ухааны их сургуульд явуулсан задлан шинжилгээний протоколыг ашигласан байна. Тэдний сонголтод 30-50 насны 126 талийгаач оржээ. Эмч нар тухайн хүний өндөр, жин, түрүү булчирхайн хэмжээ, эрхтний хэмжээ, диаметр, хамрын урт болон биеийн бусад хэсэг гээд янз бүрийн үзүүлэлтийг нь харьцуулж үзсэн аж. Гэтэл 5,1 см-ээс урт хамартай эрчүүд 13,42 см-аас багагүй бэлэг эрхтэнтэй гэж гарчээ. 4,5 см хүртэлх урт хамартнуудын бэлэг эрхтний дундаж хэмжээ 10,37 см байв.
Хамрыг хэмжихдээ нүдний хоёр буланг холбосон цэгээс хамрын хоёр талын төгсгөл хүртэл хэмжжээ.
“Эдгээр мэдээлэл дээр суурилан бид цифрүүдийн харьцаа нь насанд хүрсэн хүний бэлэг эрхтний хэмжээг хэлж болох юм байна гэсэн таамаглалд хүрсэн” хэмээн эрдэмтэд мэдэгджээ.
Эх сурвалж: Nakonu.com
Орчуулагч: Марта