Зорилтот бүлгийн эрхийг хамгаалахаар ХЭҮК-оос УИХ-аар шийдвэр гаргуулахаар дараах НАЙМАН саналыг өгчээ.
- Цар тахлын улмаас наад захын тусламж үйлчилгээ шаардлагатай болсон иргэдийг нарийвчлан тодорхойлж, хүнсний болон бусад халамж үйлчилгээнд хамруулах;
- Оршин суугаа хаягийн бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, нийгмийн халамж үйлчилгээг шаардлагатай бүлэгт тусламж үйлчилгээг хүргэх;
- Нийгмийн халамжийн үйлчилгээний хяналтын тогтолцоог бүх шатанд сайжруулах, нийгмийн халамжийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдлыг хангах;
- Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг идэвхжүүлэх, санхүүжилтийг зүй зохистой хуваарилах зорилтод бүлэгт чиглүүлэх;
- Цар тахлын нөхцөл байдалд үндэслэн хүүхэд хамгааллын хяналт, мониторинг тогтмол хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Хүүхдийн ашиглаж буй цахим хэрэгсэл, электрон төхөөрөмжүүд нь аюулгүй байдал, хувийн нууцлал, хүүхдэд зориулсан нэмэлт цэс зэргээр хүүхэд хамгааллын тохиргоотой байх, хэрэглэгчийн болон хяналтын аргачлал, зааварчилгаатай болгох ажлыг зохион байгуулах;
- Цар тахлын үед тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын, цагдаагийн, эрүүл мэндийн, мэргэжлийн хяналт, гэр бүл, хүүхэд, залуучуудын зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын албан хаагчдын хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлэх, 2-14 хүртэлх насны хүүхдийг 24 цагийн цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх ангид хичээллүүлэх зохицуулалт хийх;
- 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны зэрэг ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ял эдэлсэн хугацаа, ялтны хувийн байдал зэргийг харгалзан өршөөл үзүүлэх;