УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Д.Ганбат, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Туваан нар өлсгөлөн зарлаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу өлсгөлөн зарласнаас хойш долоо дахь хоногтоо тэд энэхүү тэмцлээ зогсоож байгаагаа зарлалаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бид тэмцлээ зогсоохгүй. Төлөвлөсөн ажлаа хийж дуустал тэмцэнэ. Нэг намын дарангуйлал сөнөх болтугай. Монголд ардчилал мандан бадрах болтугай” гэлээ.