Эх сурвалж: Хүчирхэг Монголчууд пэйж хуудас
Нийслэлд коронавирусын халдвар тарж, анхны хөл хорио тавигдахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ТЭСО группээс КОВИД-19 халдварын томоохон голомт илэрч байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар ТЭСО группийн ажилчдын дунд КОВИД-19 халдвар эрчтэй тархаж тус групп томоохон халдварын голомт болжээ.
Тавдугаар сарын 1-10 хооронд ТЭСО-гийн ажилчдаас 14 хүн халдвар авсан нь батлагдаад байна. Мөн охин компаниудын хэмжээнд халдвар тархаж 38 тохиолдол бүртгэгджээ.
Компани нь КОВИД-19 халдварын том голомт болсон байхад эзэн нь талбайд УИХ-ын гишүүдийн хамт өлсгөлөн зарлаж, О.Цогтгэрэл талбайн өлсгөлөн рүү компанийн ажилчдаа зөөж, нийгэмд коронавирус тархах аюултай нөхцлийг бүрдүүлж явна. Цар тахалыг санаатай болон санамсаргүй тараах нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн эсрэг явуулсан гэмт үйлдэлд тооцогддог.
Д.Сүхбаатарын талбайд ковидын халдвар тархсан орчин, ойрын хавьтлууд олноороо очиж байгаа нь нийгмийн эрүүл мэнд, иргэдийн амь насанд аюул учруулж байгаа хэрэг мөн. О.Цогтгэрэл гишүүн Улаанбаатарчуудын амь насанд аюул занал учруулж, компанийн ажилчдаа талбай руу зөөж байхын оронд КОВИД-19 халдвараар өвдсөн ажилчынхаа төлөө санаа тавьж, эрүүл байгаа ажилчдаа хамгаалах ажлыг хийж байсан нь хэн хэндээ өлзийтэй юм!