Үйлчилгээний танилцуулга
ААН, байгууллага, иргэн нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан журмын 2.3-т заасан тээврийн хэрэгсэлд багтаж буй байгууллагын тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт, түүнийгээ нотлох баримт бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ. Чимэгэ-ээр сонсох
Төлбөр төлөх боломжууд
Зөвлөгөө
–
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлана. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Үүнд:
2.1.1. Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;
2.1.2. Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;
2.1.3. Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;
2.1.4. Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;
2.1.5. Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;
Улаанбаатар хотын Их тойруугийн зам болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Ард Аюушийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсэгт, Нарны зам болон түүний доторх замуудад, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойрог, Доржийн гудамж КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог, Их хүрээ гудамж Дүнжингаравын уулзвар, Их Монгол Улсын гудамж Хоум плазагийн уулзвар, Энгельсийн гудамж МИС-ын уулзвар, Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.