Румын улс Трансильванид байдаг Дракулагийн шилтгээнд вакцинжуулалтын цэг байгуулжээ. Энд иргэдэд Pfizer-ийн бэлдмэлийг үнэгүй тарих юм байна.
Зохион байгуулагчид хүмүүст хамгийн ихээр санагддаг газруудад вакцин хийхээр шийдвэрлэсэн байна. Тарилгыг вампирын соёо наасан эмч сувилагч нар хийх бөгөөд тариулсан хүмүүс дундад зууны үеийн эрүүдэн шүүлтийн 52 зэвсэг бүхий үзэсгэлэн үзэх аж.
Ийм өвөрмөц боломжийг тавдугаар сарын амралтын өдрүүдэд урьдчилан бүртгүүлэхгүйгээр эдлэх боломжтой гэжээ. Уг арга хэмжээ нь хүмүүсийг вакциндаа идэвхтэй хамрагдуулах зорилготой. Тус улс есдүгээр сар гэхэд 9 сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март