CoVID-19

Коронавирусийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа

Манай улсад 0-18 хүртэлх насны 1.3 сая хүүхэд вакцинжуулалтад хамрагдаагүй. Үүнтэй холбоотойгоор коронавируст халдвараар өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэхээр байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн ихэнх хувь нь 5-14 насны хүүхдүүд байгаа.

Сарын өмнөхөн нийт батлагдсан тохиолдолд хүүхдүүдийн эзлэх хувь 18 орчим хувьтай байсан бол өнөөдөр 21.1 хувь болж өслөө. Энэ нь хүн амын дархлаажуулалтад хамрагдаагүй хэсэг маань өвчлөлийн хувийн нэлээд өсгөх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилж буй нь хэдий ч цаашид халдвар нэмэгдвэл хүүхдүүдийн дунд ч хүндрэх эрсдэл бий.

Дархлаажуулалт эрчимжиж, халдварын тохиолдол буурах хандлага ажиглагдаж байгаа ч халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх эрсдэл байгааг анхааруулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох анхаарууллаа.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close