Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ. Уг тушаалд
Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.
Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.
Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунд хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.
Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Харшил, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн саналыг үндэслэн “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС