Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан.
Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиохыг цаг тооны бичигт тэмдэглэсэн байна. Энэ дагуу тавдугаар сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амрах юм байна.
Тухайн өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.
Л.Баяр