Хятадын Long March 5 сансрын пуужин Энэтхэгийн далайн орчимд дэлхийн агаар мандалд орж шатан сүйрсэн гэж Хятадын Сансар Судлалын Агентлагаас саяхан мэдээлжээ.
Шатсан пуужингийн жижиг үлдэгдэлүүд нь Энэтхэгийн өмнөд хэсэгт, Мальдивын арлуудын орчимд унасан байх магадлалтай гэж үзжээ.
Гэхдээ пуужингийн уналтын чиглэл хуурай газар тийш бус, Энэтхэгийн далай тийш чиглэж байжээ.
АНУ-ын Сансрын Уудмыг Судлах байгууллагын шинжээчид БНХА-ыг уг пуужингийн нислэг, тойрог замын талаар хангалттай ил тод мэдээлэл өгөөгүй гэж шүүмжилсэн юм байна.