УОК-ын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Р.Чингис замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний хязгаарлалтыг тэгш, сонгойгоор зохицуулахаар байсан. Тэгвэл энэхүү шийдвэр нь иргэдийн хүсэлтээр өөрчлөгдөж байгаа талаар НЗД-ийн орлогч Р.Чингис мэдэгдлээ.
Тэрбээр “Амралтын хоёр өдөрт иргэд тэгш сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно. Учир нь вакцинжуулалт үргэлжилж байна. Харин даваа гарагаас хэвийн зорчиж эхэлнэ. Бид энэ сарыг дуустал тэгш, сондгой дугаараар нь хоёр ангилж жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Ирэх даваа гарагаас буюу 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино.
Хөл хорио дууссан гэж иргэд та бүхэн тайвширч болохгүй. Бид автобусанд олон хүн суулгахгүй байхад анхаарч ажиллана” хэмээв.
Н.Батаа