УОК-оос маргааш хөл хориог сулруулахтай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ. Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.
15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу 07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.
““
Л.Баяр