Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад амжилттай ажиллаж буй О.Шүр-Эрдэнийн тухай нэвтрүүлэг цацагдана

Үзсэн хэнийг ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүгээр суухын арга үгүй болгох тийм сонирхолтой нэвтрүүлгийг танд санал болгож байна.
ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ ИРЭЭД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ЗАЛУУСЫН НЭГ О.ШҮР-ЭРДЭНИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД LIVE TV, MASS TV-ҮҮДЭЭР ГАРНА

Тэр бол сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө тээгээд эх орон, элгэн саднаа үлдээж холыг зорьдог мянга мянган монгол залуусын нэг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв Монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх эрхэм зорилгынхоо хүрээнд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ирээд амжилттай яваа залуусынхаа тухай цуврал нэвтрүүлэг хийж байгаа билээ. 2020 оноос хийж эхэлсэн энэхүү цувралын ээлжит зочин О.Шүр-Эрдэнийн оролцсон “Монгол хүний хөгжил” нэвтрүүлэг энэ 5 дугаар сарын 8-ны бямба гарагт MASS TV-ээр Монголын цагаар 12:35 цагт, LIVE TV-ээр 15:00 цагт, 5 сарын 9-ний ням гарагт LIVE TV-ээр 17:00 цагт тус тус гарах юм.

Е-9 буюу мэргэжлийн бус ажиллах хүчний визээр ирж ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэд хэрхэн ажиллаж, амьдардгийн тод жишээг О.Шүр-Эрдэнэ бүсгүйн тухай нэвтрүүлгээс сонирхоорой. Тэр бол сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө тээгээд эх орон, элгэн саднаа үлдээж холыг зорьдог мянга мянган монгол залуусын нэг. Түүний амьдралаас та хөдөлмөрийн гэрээт иргэд ажлаа хийхийн зэрэгцээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдөг тухай, тэгэхдээ суралцахад хэрхэн цаг гаргадаг, ямар арга барилаар хичээллэдэг, гүйлт, бассейн, дугуйн спорт, хөгжим, бүжиг гээд олон зүйлд жигд цагаа хувааж чаддаг гайхамшиг зэрэг олон сайхан зүйлийг олж мэдэрнэ. Энэ бүхнийг амжуулахынхаа зэрэгцээ гэрээгээр ажиллаж буй 3-хан жилийн дотор ээж, дүү нартаа байр авч өгч олон ачаанаас ээжийгээ хөнгөлж чадсан, үрдээ өөрөөрөө үлгэрлэж яваа хүүгийн ээж, өрх толгойлсон ганц бие залуу бүсгүйн оролцсон энэ нэвтрүүлэг үзсэн хэн бүхнийг зүгээр суухын арга үгүй болгодог билээ.

Та амьдралаа өөрчлөхийг хүсдэг бол, зорьсон зорилгодоо хэрхэн хүрэхээ эрэлхийлж байгаа бол О.Шүр-Эрдэнэ бүсгүйн оролцсон “Монгол хүний хөгжил” сонирхолтой нэвтрүүлгийг MASS TV болон LIVE TV-үүдээр амжиж үзээрэй!

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн